“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг систем дээр ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө.  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа. Шинжилгээний сорьц тээвэрлэх 66 автомашиныг ч мөн уг технологийн … Continue reading “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна байна